Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-10-2017, 04:54   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Увс аймгийн Онцгой байдлын газраас Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад гамшигийн удирдлагын мэдлэгийг дээшлүүлэх, аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах дадлага эзэмшүүлэх зорилгоор АССУСАХ-ийн мэргэжилтэн дэслэгч Л.Долгормаа "Гамшгийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, ГУТХ-ийн байцаагч хошууч Д.Пүрэвжав "Байгууллагын галын аюулгүй байдлын тухай” /галын хор/, эмч-сэтгэл зүйч дэслэгч Ж.Батбуян "Анхны тусламжийн тухай ойлголт түүний ач холбогдол” зэрэг сэдвүүдээр танхимын сургалтыг зохион байгууллаа.






Нийтэлсэн zolboo   Үзсэн: 102  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031