Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-10-2017, 04:56   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын хэлтэс, газрын дарга асан Энэбишийн Оюунбилэг өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газраас түүний хөдөлмөрийн алдарыг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Э.Оюунбилэг нь төрийн албанд 38 жил ажилласанаас 18 жилийн хугацаанд Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын хэлтэс, газрын дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэний албан үүргийг гүйцэтгэсэн юм. Тэрээр энэ хугацаанд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хүндэт тэмдэг, Улсын Дээд Шүүхийн хүндэт тэмдэг, Төрийн өндөр дээд одон Алтан гадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон зэрэг олон хүндтэй шагналын эзэн юм.

Мөн энэ арга хэмжээний үеэр Дорноговь аймгийн шүүхээс өндөр насны тэтгэвэрт гарсан нийт 6 ахмадаа хүлээн авч "Ахмадын баяр”-ын мэнд дэвшүүлэн гарын бэлэг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 157  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031