Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-10-2017, 07:25   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Хууль хяналтын байгууллагуудын өдөрлөгт оролцлоо


 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хууль хяналтын байгууллагуудын хамтарсан бүсийн өдөрлөг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Лүн суманд зохион байгуулагдлаа. Уг бүсэд Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Заамар, Бүрэн, Дэлгэрхаан, Угтаалцайдам, Цээм сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамрагдсан юм.

Өдөрлөгт аймгийн Засаг Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, улсын бүртгэлийн хэлтэс, архивын тасаг, хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн зөвлөл гэсэн байгууллагууд оролцож байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, иргэдэд гарын авлага тараах материал тарааж, зөвлөгөө өглөө.




Нийтэлсэн zolboo   Үзсэн: 45  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031