Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-10-2017, 09:23   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Онцгой байдлын газартай хамтран "Гамшигаас хамгаалах бэлэн байдал”-ын үзүүлэх сургуулилт зохион байгууллаа. Үзүүлэх сургуулилтаар шүүхийн байранд гал гарсан үед галын тархалтыг бууруулахын тулд хэрхэн яаж яаралтай арга хэмжээ авах, угаартсан болон гэмтсэн иргэнд эмнэлэгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх, аврах шуудаг болон аврах хоолойгоор ажилтнуудыг аврах зэрэг сургуулилтыг хийж гүйцэтгэлээ.

 









Нийтэлсэн zolboo   Үзсэн: 32  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031