Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-11-2017, 04:00   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Нээлттэй шүүх хуралдааныг Түнэл суманд зохион байгууллаа


 

Шүүх ба олон нийт хөтөлбөрийг хэрэгжүүлэх шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн төлөөлөл Хөвсгөл аймгийн Түнэл суманд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд ажиллаа.

 

 

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Тамгын газрын ажилтнууд болон иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудаар сургалт зохион байгуулж иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллаа.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шүүх хуралдааныг үйл явцыг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор Түнэл суманд хамгийн их гардаг малын хулгайн гэмт хэргээр нээлттэй шүүх хуралдааныг зохион байгууллаа.

 

 

Энэ үеэр иргэдээс өргөдөл гомдол, нэхэмжлэл хүлээн авч, гарын авлага материалыг тараан ажиллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 339  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30