Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-11-2017, 11:04   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Эвлэрүүлэн зуучлагч сумдад ажиллаа


 

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, нээлттэй ил тод байдлыг хангах, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг иргэдэд таниулах, үйлчилгээг ойртуулах зорилгоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумдад эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд нүүдэллэн ажиллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүх Цэцэрлэг, Цагаан-Уул сумын иргэд, тамгын газрын ажилтнуудад шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, гарын авлага материал тараан ажиллалаа.


Дээрх 2 суманд томилолтоор ажиллах хугацаандаа иргэдээс 43 өргөдөл хүлээн авч 35 өргөдлийг орон нутагт нь амжилттай шийдвэрлэлээ.


 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 423  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031