Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-11-2017, 08:20   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар мэдээлж байна


Туршлага солилцлоо

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны сургалтын төлөлвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн захиргааны ажилчдын дунд мэдлэг, ур чадвар, биеэ авч явах байдал зэргээрээ бусдад үлгэрлэн манлайлдаг шүүгчийн туслах нар бусаддаа ажлын ачааллаа хэрхэн тэнцвэржүүлэх, хувийн зохион байгуулалт сайтай байж цагийг хэрхэн зөв удирдан зохион байгуулах талаар өөр өөрсдийн туршлагаа хуваалцлаа.

 

Хэлэлцүүлэг, харилцан ярианы явцад шүүхийн захиргааны ажилчид өдөр тутмын тулгамдсан асуудлуудаа хөндөж тэдгээрийг хэрхэн даван туулж үр бүтээлтэй ажиллах талаар харилцан ярилцлаа.

 

Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 70  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930