Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-11-2017, 10:27   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА


Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Н.Эрдэнэбулган нар Булган аймгийн Гурванбулаг суманд 2017 оны 11 дүгээр сарын 08-09-нд ажилласан билээ.


 

Энэ ажиллагааны талаар болон шүүхийн үйл ажиллагааны тус сумын ЗДТГ-ын дарга С.Өлзийхутаг бидэнд сэтгэгдлээ ирүүлсэн юм. Тэрээр сэтгэгдэлдээ: "Булган аймгийн Гурванбулаг сумын ЗДТГ-аас 2012-2015 онуудад сум хөгжүүлэх сан болон Багийн бичил бизнес хөгжүүлэх сангуудаас олгосон зээлийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн нэр бүхий 15 иргэний өргөдлийг Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өгсөн. Уг өргөдлийн дагуу тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Н.Эрдэнэбулган, жолооч Д.Авирмэд нар 2017 оны 11 дүгээр сарын 08-09-ны өдрүүдэд манай суманд ирж ажиллалаа. Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгснөөр зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн иргэдийн зарим нь зээлээ шуурхай төлж, иргэдтэй уулзалт хийж талууд зээл төлөх хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Манай байгууллагын өргөдлийг хүлээн авч бидний цаг завыг хэмнэн, газар дээр нь ирж иргэн бүртэй эелдэг найрсаг, тэгш хандаж, иргэдийнхээ төлөө цаг наргүй ажиллаж асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж найрсаг үйлчилсэнд маш их баярлалаа. Бидэнтэй хамтран ажилласан та нартаа ажлын өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх аз жаргал, сайн сайхны дээдийг хүсье” гэжээ.

 


 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 99  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930