Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-11-2017, 11:33   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Шүүхэд мэдүүлэх эрх сэдэвт сургалтыг зохион байгууллаа


 

Баянхонгор сумын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай, хүртэмжтэй хүргэх, иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дунд " Иргэн таны мэдлэгт -2” сэдэвт сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгууллаа. Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сургууль, цэцэрлэгийн эцэг, эхчүүд болон багш, ажилчид нарт "Шүүхэд мэдүүлэх эрх” сэдвийн хүрээнд сургалтыг Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Чулуунчимэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах А.Батдорж нар явуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, холбогдох хуулиудаар бэлтгэсэн гарын авлага, боршур зэргийг тарааж хууль сурталчилж ажиллалаа.

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

БАЯНХОНГОР АЙМАГ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 159  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930