Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-11-2017, 03:55   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

"Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд "Эрх зүйн хөтөч” өдөрлөгийг хамтран зохион байгууллаа


Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах хүрээнд Хөвсгөл аймгийн засаг дарга, ЗДТГазраас санаачлан хэрэгжүүлж байгаа "Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд "Эрх зүйн хөтөч” өдөрлөгийг арга хэмжээнд оролцож Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 баг, 24 суманд хүрч ажиллах юм.

Хөвсгөл аймгийн 12 байгууллагын 26 албан хаагчдын бүрэлдэхүүнтэй баг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад "Эрх зүйн хөтөч” өдөрлөгийг зохион байгууллаа.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа, шүүгчийн туслах Т.Батхишиг нар дээрх сумдад шүүхийн байгууллагыг төлөөлөн оролцож иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, 10 төрлийн гарын авлага материалыг давхардсан тоогоор 700 гаруй иргэнд тараан, 61 нэхэмжлэлийг иргэдээс хүлээн авч ажиллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 295  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031