Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-11-2017, 03:56   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

"Эрх зүйн хөтөч" өдөрлөгийн хүрээнд сумдад ажиллаа


 

Хөвсгөл аймгийн Засаг даргаас санаачилсан иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх "Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах "Эрх зүйн хөтөч” өдөрлөгийн арга хэмжээ Хөвсгөл аймгийн Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур зэрэг сумын иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд Шүүхийн байгууллагыг төлөөлж Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзориг, шүүгчийн туслах Н.Дагидандорж нар дээрх сумдуудын ард иргэдтэй уулзаж, шинээр батлагдсан хуулиуд, шүүхийн шинэтгэлийн арван үр дүн, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдээс ирүүлсэн өргөдөл нэхэмжлэлийг хүлээн авч ажиллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 418  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930