Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-12-2017, 02:37   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Хүүхдээ унагаад хэрэгтэн болох шахжээ

 

 

Дундговь аймгийн иргэн Д.Отгонбаяр нялх хүүхдээ унагаад хэрэгтэн болох шахжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Та яаж байгаад хүүхдээ унагааж, хуулийн байгууллагад шалгагдах болов?

-Тухайн үед хүү маань төрөөд 14 хонож байсан юм. Би тэвэрч байтал эхнэр гарыг нь эвгүй болгочихлоо гэсэн. Ингээд дундаа хүүхдээ унагачихсан. Би эхнэрийгээ авчихлаа гэж бодоод, эхнэр намайг өөрөө тэврээд өгөхгүй байна гэж бодсоноос болж унагачихсан байх. Нялх хүүхэд маань газар уначихаар ээжид нь ямар санагдсан нь тодорхой. Тиймээс цагдаа дуудсан. Надад ч маш хэцүү байсан. Ингээд цагдаагийн байгууллага шалгаад, прокурор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллаж, шүүхэд шилжүүлсэн.

-Хүүхэд тань гэмтсэн юм уу?

-Хүүхдийн маань биел хөнгөн гэмтэл учирсан гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Гэхдээ унаснаас болж ирээдүйд эрсдэл үүсэхгүй, асуудалгүй гэж үзсэн юм билээ. Унасан даруйдаа хүүхэд минь өвдсөн. Нялх хүүхдээ унагаах зорилго ямар ч эцэг, эхэд байхгүй. Бид маш их айсан.

-Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?

-Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд намайг цагаатгасан. Давж заалдах шатны шүүх мөн анхан шатны шүүхийн тогтоолыг хууль ёсны байна гэж үзэж хэвээр баталсан. Прокурор хяналтын шатанд гомдол гаргаагүй тул намайг цагаатгагдсан гэж шүүгчийн туслах надад хэлсэн. Тэгэхээр надад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон гэж ойлгож байгаа.

-Ойлгож байгаа гэхээр та шүүхийн процессыг сайн ойлгоогүй юмаа даа?

-Шүүх хуралдаан дээр шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Отгонбаярыг цагаатгасугай гэж тогтоол уншихад би юу ч ойлгоогүй. Шүүгч тогтоолоо бүрэн уншиж дуусаад надаас "Асууж, лавлах зүйл байна уу” гэхэд нь "Цагаатгасугай гэж юу гэсэн үг бэ” гэж асуусан. Тэгээд шүүгч надад тайлбарлаж өгч, би ойлгосон. Тэр мөчид шүүгчид маш их баярласан. Шүүхийн тогтоол нуруун дээр минь байсан том дараасыг аваад хаях шиг болсон. Хүн өөрийн бүхий л үйлдэлд анхаарч байх хэрэгтэй юм байна лээ. Санаатай болон санамсаргүй гаргасан хүний үйлдэл нь нийгэмд, бусдад хор хохирол, аюул учруулвал гэмт хэрэг болдог. Би автомашины засварын ажил хийдэг. Машиныг сайн засвал эзнийх нь аюулгүй байдал хангагдана гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл машиныг би чин сэтгэлээсээ засдаг шиг үйлдэл болгондоо болгоомжтой хандаж байх хэрэгтэйг ойлголоо. Мөн хүүхдээсээ, эхнэрээсээ уучлал гуймаар байна. Болгоомжгүй алдааг минь хэлтрүүлсэн шүүхэд баярлалаа.


ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Эх сурвалж: www.dorgio.mn

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 373  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031