Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-12-2017, 08:48   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Спортын таван төрөлт тэмцээн зохион байгуулагдав

 

Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо, Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар хамтран 2017 оны 12 дугаар сарын 01-02 өдрүүдэд Архангай аймаг дахь шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын дунд Шатар, Ширээний теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Олс таталтын төрлөөр тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.


Тэмцээнийг тус аймаг дахь шүүхүүдийн шүүгч, ажилтнуудаас бүрдсэн холимог багуудын дундзохион байгуулж, төрөл тус бүрт багийн гаргасан амжилтаар нэгдсэн байр эзлүүлж шалгуурлан урамшуулсан нь хамт олны багаар ажиллах чадвар нэмэгдсэн ач холбогдолтой болж өндөрлөлөө.

 

Тодруулбал, дээрх тэмцээнүүдэд "Таван цагараг”, "Чингисийн есөн өрлөг”, "Olympics”, "Шонхорууд” зэрэг багууд өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү ахлагчтай "Шонхорууд” баг тэргүүн байрэзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан бол удаах байранд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа ахлагчтай "Olympics” баг орж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдаж баг тамирчдаа хошуучлан амжилт гарган оролцлоо.

 

Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 124  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031