Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-12-2017, 08:01   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

"Гүүд Нэйборс” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар "Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах төсөл”-ийнхөө хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан сургалтанд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Т.Баясгалан, Шүүхийн ерөнхий зөвлөл, "Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран 2017.11.20-2017.11.22-ны өдрүүдэд бүх шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулсан сургалтанд Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Лхагвасүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулсан Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтанд Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Даваадорж 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдөр тус тус хамрагдлаа.

Дээрхи сургалтуудад хамрагдсан албан хаагчид 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус тусын сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллүүдийг Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын бусад шүүхийн захиргааны ажилчдыг хамруулан танилцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 111  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031