Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-12-2017, 08:02   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Хөдөө орон нутагт нээлттэй шүүх хуралдаан зохион байгууллаа


Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны дотоод ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Нээлттэй шүүх хуралдаан”-ыг Булган аймгийн Бүрэгхангай суманд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Булган аймгийн Бүрэгхангай суманд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт тус шүүхийн шүүгч С.Цэрэнханд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар, шүүгч Ж.Дэлгэрмөрөн 2017 оны 02 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөж буй "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулиар тус тус мэдээлэл хийж, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг иргэдэд сурталчлах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын сонирхсон асуултанд хариуллаа.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагт нээлттэй хэлэлцэх шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, Ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч П.Шижиртуяа, шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарыг оролцуулж явууллаа.

Шүүх нүүдэллэн ажиллахад шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулахад Булган аймгийн Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс ажиллалаа.

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 144  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031