Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-12-2017, 15:05   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

"Дээлтэй монгол” өдөрлөг зохион байгууллаа


Булган аймаг дахь Шүүхийн Залуучуудын зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Анхдугаар Үндсэн хууль батлагдаж, Бүгд найрамдах улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан Булган аймаг дахь шүүхүүдийн шүүгч, захиргааны ажилчдын дунд оюун ухаан, авхаалж самбаа, мэдлэг ур чадварыг сорих, эх оронч сэтгэлгээг төрүүлж, үндэсний өв соёлыг таниулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, цагийг зүй зохистой өнгөрүүлэх зорилгоор "Дээлтэй Монгол” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

 

 

Тус тэмцээнд Булган аймаг дахь шүүхүүдийн нийт шүүгч, ажилтнууд бүрэн хамрагдсан бөгөөд нийтдээ 4 багт хуваагдан тэргүүн байр, болон "Монгол ноён” "Монгол хатан”-ыг тус тус шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Тэмцээний тэргүүн байранд Г.Мягмарсүрэн ахлагчтай "Адуучин” баг, тус шүүхийн "Монгол ноён”-оор шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал, "Монгол хатан”-аар шүүгчийн туслах Ц.Батцэцэг нар шалгарсан байна.

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна


 

 

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 164  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031