Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-12-2017, 10:57   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

"ШАТРЫН ТЭМЦЭЭН” зохион явууллаа


Монголын Шүүхийн ажилтны нэгдсэн холбооны Орхон аймаг дахь салбар хорооноос 2017 оны12 дугаарсарын08-ны өдөр тус шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудын дунд эрэгтэй, эмэгтэй төрлөөр шатрын тэмцээн зохион байгуулж оюун ухаан,уран цэцэн нүүдэл,ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр тойргийн журмаар явагдсан бөгөөд эрэгтэй төрөлд 1-р байрыг Эвлэрүүлэн зуучлалын туслах Л.Алтансүх, 2-р байрыг Нярав М.Хишигдорж, 3-р байрыг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба, эмэгтэй төрөлд 1-р байрыг Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Золжаргал, 2-р байрыг Архив бичиг хэргийн эрхлэгч Б.Тунгалаг, 3-р байрыг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар тус тус эзэллээ.




 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 262  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031