Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-12-2017, 11:04   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 12 сарын 04-ний өдрийн А/66 тоот тушаалын дагуу хэргийн хөдөлгөөний ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд 2017 оны 12 сарын 7-10-ны өдрүүдэд удирдамжийн дагуу хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд мониторинг хийж ажиллалаа.


Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл, хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, референт Ц.Энхтулга, Д.Мөнхтуяа, Х.Билгүүнзаяа, ахлах шинжээч Б.Билгүүн, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхийн хэлтсий дарга Г.Төрболд, Сүхбаатар дүүргий иргэний хэргийн шүүхийн хэлтсий дарга П.Ариунбилэг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн хэлтсийн дарга Б.Энхсайхан, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн хэлтсийн дарга Д.Өнөржаргал, Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхийн хэлтсийн дарга Б.Батцэцэг, Сонгинохайрха дүүргий иргэний хэргийн шүүхийн хэлтсийн дарга Д.Дарьсүрэн нар ажиллав.


Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг "Иргэн-2014” иргэний нэгдсэн систем, эрүүгийн нэгдсэн систем, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем, бусад ажлыг шалгаж, ололт дутагдлыг илрүүлэн дүгнэлт хийж хамт олонд танилцууллаа.








Нийтэлсэн zolboo   Үзсэн: 244  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031