Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-12-2017, 03:59   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

2017 оны 12 дугаар сарын 14, 15 өдрүүдэд Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Даваадорж, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Даваасүрэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Лхагвасүрэн нар "Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, "Шүүхийн нээлттэй ил тод байдал” сэдэвт сургалтыг Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ сумдын ард иргэд болон тус сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг хамруулан зохион байгууллаа. Тус сургалтанд хамрагдсан нийт 85 иргэнд гарын авлага, нэхэмжлэлийн загвар зэргийг тараан зөвлөгөө өгч ажиллалаа.

 

 

 

Мөн энэ үеэр Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатнышүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Т.Баясгалан, эвлэрүүлэн зуучлагчийн туслах О.Батбямба нар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх сум хөгжүүлэх сангаас 5 иргэнд холбогдуулан гаргасан өргөдөлмөнДорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх сум хөгжүүлэх сангаас 3иргэнд холбогдуулан гаргасан өргөдөлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 164  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031