Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-12-2017, 01:25   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Хэнтий аймаг дахь анхан шүүхүүдийн бүрэлдэхүүнтэй эрүү, иргэний болон захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр 2018 онд Хэнтий аймгийн хэмжээнд сонгогдсон 266 иргэдийн төлөөлөгчийг чадавхижуулах, шүүх хуралдаанд дасан зохицох урьдчилсан төсөөлөл суулгах үүднээс иргэдийн төлөөлөгчийн сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд тус шүүхийн тамгын газрын даргын баталсан "Иргэдийн төлөөлөгчийн сургалт-2018” төлөвлөгөөний дагуу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хэрлэн суманд сонгогдсон 73 иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалтыг 3 ээлжээр шүүхийн байранд зохион байгуулав.

Сургалтад 73 иргэдийн төлөөлөгч хамрагдах байснаас 52 хүн оролцож, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам болон шүүхийн талаарх ерөнхий мэдээлэл, шүүх хуралдааны дэгийн талаар тус тус танилцуулан, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн 2 щторк дүрс бичлэгийг үзүүлэн, тараах материалыг тарааж сургалтыг амжилттай зохион байгуулж ажиллав.






Нийтэлсэн zolboo   Үзсэн: 166  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031