Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-12-2017, 01:32   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгч-2018 сургалт эхэллээ


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” 87 дугаар тогтоолоор Орхон аймгаас 2018 онд 384 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохоор батлагдсан.

Дээрх тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын зүгээс нэрсийн жагсаалтад батлагдсан иргэдэд мэдэгдэх, мэдээллээр хангах зорилгоор "Шүүхийн иргэдийн төлөөлөгч-2018” сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ. Тус сургалт нь 2017 оны 12 дугаар сарын 22-н хүртэл нийт сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийг 5 хэсэг болгон хувааж шаардлагатай мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 224  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031