Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-12-2017, 02:00   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газар 2017 оны ажлаа дүгнүүллээ



Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газар нь 2017 оны ажлын үнэлгээгээр 40 шүүхийн Тамгын газраас "Гуравдугаар” байр эзлэн өргөмжлөлөөр шагнуулав. Энэ жил тус Тамгын газар нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй хүргэх чиг үүргээ манлайланхэрэгжүүлж ажиллалаа.


Энэхүү нэр хүндтэй шагналыг2017 оны 12 дугаар сарын 19-ний Балжиннямтай билэгт сайн өдрийн бичин цагт шүүхийнхээ хойморт хүндэтгэн залах ёслолын арга хэмжээг зохион байгуулж,Дархан-Уулаймаг дахьанхан шатнышүүхийн тамгын газрын дарга Б.Бат-Амгаланхамт олондоо гардуулав.


Уг ёслолын арга хэмжээнд Дархан-Уулаймаг дахьЗахиргааны хэргийн болонСум дундын Эрүү, Иргэний хэргийнанхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны нийт ажилтнууд хамрагдаж халуун баяр хүргэлээ.




Нийтэлсэн zolboo   Үзсэн: 187  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031