Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-12-2017, 07:12   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна


 

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас тус аймгийн Прокурорын газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газартай хамтран "Эрүүгийн хэргийн торгуулийн ялын биелэлтийг сайжруулах, Хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх тухай журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, Зөрчлийн хэргийг шүүхэд хүлээн авахтай холбоотой үйл ажиллагаа, Шүүх хуралдааны тэмдэглэл болон хэргийн материалыг прокурор, оролцогчид танилцуулахад анхаарах зэрэг асуудлуудаар” хамтарсан уулзалт зохион байгуулан ажиллав.


Тус уулзалтад Шүүхийн тамгын газрын дарга Б.Баярсайхан, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд, эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн туслах нар, аймгийн прокурорын газрын орлогч прокурор М.Батхишиг, шүүхэд төрийг төлөөлөх хяналт хариуцсан ахлах прокурор Д.Энхжаргал, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Ч.Хандаамаа, зөрчлийн хэрэг хариуцсан хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов, тамгын хэлтсийн дарга Ш.Оюундалай, прокурорын туслах ажилтан нар, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн дарга З.Мөнхнаран, Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Балжмаа, ерөнхий нягтлан бодогч н.Солонго нар оролцож, дээрх асуудлаар харилцан хэлэлцэж, үр дүнд хүрч ажиллахаар болов.






Нийтэлсэн zolboo   Үзсэн: 123  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031