Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-12-2017, 02:22   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна



Тус тамгын газраас 2018 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэдэд "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, ШЕЗ-өөс баталсан "Шүүхэд иргэдийн төлөөлөгч ажиллуулах журам” болон бусад холбогдох дүрэм журмын талаар мэдээлэл өгөх зорилгоор сургалт зохион байгууллаа.

 

Уг сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдөр бүр нийт сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийг 5 хэсэг болгон хувааж шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэлээ.


Сургалтыг Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Золжаргал удирдан явуулж шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан багц хуулиуд болон шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн болох, түүний бүрэн эрх, үүрэг, иргэдийн төлөөлөгчийг хэрхэн хаанаас сонгодог, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагаа гэж юу болох, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, түүний хараат бус байдал зэргийг тайлбарлан таниуллаа.

 

Түүнчлэн анхан шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслахууд эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаан, шүүх хуралдааны онцлог, түүнд иргэдийн төлөөлөгч хэрхэн оролцох талаар чиглэл чиглэлийн дагуу мэдээллийг хүргэсэн юм.

 

Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг багтаасан богино хэмжээний дүрс бичлэгийг сургалтын төгсгөлд үзүүлсэн.

 

Сургалтын төгсгөлд сургалтаар олж авсан мэдлэгээ баталгаажуулж харилцан ярилцаж, иргэдийн төлөөлөгчдийн зүгээс асууж тодруулах зүйлсэд хариулт өглөө. Сургалтын үеэр "Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэдэг ард түмний төлөөлөл болж сонгогддог асар хариуцлагатай ажил үүрэг юм байна. Тиймээс бид нар тухайн сонгогдсон шүүх хуралдаандаа маш хариуцлагатай, идэвхитэй байр суурьнаас оролцох хэрэгтэй юм байна” гэсэн дүгнэлтүүдийг сургалтанд хамрагдсан иргэдийн зүгээс хэлж байсан юм.

Цаашид тамгын газраас хүндэтгэн үзэх шалтгаанаар дээрх сургалтанд хамрагдаж чадаагүй иргэдийг бүрэн хамруулах зорилгоор давтан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.



 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 99  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031