Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-12-2017, 02:32   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт ахмад шүүгч Д.Буянтогтоход хүндэтгэл үзүүлэв


 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ахмад шүүгч Д.Буянтогтоход Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газрын хамт олон хүлээж авч хүндэтгэл үзүүллээ.

 

Ахмад шүүгч Д.Буянтогтох нь анх 1977 онд Төв аймгийн шүүхэд нарийн бичгийн даргаар томилогдон ажилласнаас хойш нийт тасралтгүй 40 жил тус шүүхэд нарийн бичгийн дарга, гишүүн арбитрч, ерөнхий шүүгч, шүүгч зэрэг албыг хашиж Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн ... тоот зарлигаар гавъяаныхаа амралтанд гарсан.

 

Ахмад шүүгч Д.Буянтогтохдоо эрүүл энх, аз жаргалыг хүсье.

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

Төв аймаг дахь шүүхийн хамт олноос

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 209  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031