Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-12-2017, 07:26   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбооны Дорноговь аймаг дахь салбар холбооноос санаачлан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч нар, шүүхийн захиргааны ажилчдын хүүхдүүдийг өөрийн шүүхийн байранд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч Д.Шүнширийнмятавын охин Ч.Ууганзаяа уран нугаралтын үзүүлбэр, Ч.Мөнх-Анар уран уншлага, нярав Д.Цэрэндуламын хүү А.Цэрэнтогтох гоцлол дуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянгын хүү А.Ууган-Эрдэнэ бүжиг, мэдээллийн технологийн мэргэжилтэн А.Жаргалбаярын охин Ж.Анхжин, шүүгчийн туслах М.Эрдэнэчимэгийн хүү Э.Хангай, жолооч Р.Батзоригтын зээ охин Д.Батчимэг нар шүлэг уншиж хүрэлцэн ирсэн хүүхдүүд, эцэг эхчүүд болон шүүхийн хамт олондоо мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Авъяаслаг бяцхан хүүхдүүддээ өвлийн өвгөн аав /сантехникийн слесарь Ц.Өлзийхутаг/ сургаалийн үгээ айлдан шинэ жилийн бэлгээ гардуулан өглөө.

Мөн энэ үеэр Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Б.Бээжин хүрэлцэн ирсэн хүүхдүүд болон шүүхийн ажилчдын гэр бүлийнхэнд нь шинэ оны мэнд дэвшүүлэн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээд бяцхан хүүхдүүдийн дунд азын сугалаа явуулж 3 азтанд хувийн зүгээс бэлэг гардуулан өгсөн юм.

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 119  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 
Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031