Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-12-2017, 09:16   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

"ИРГЭНД ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ” ҮЗҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

Багануур дүүргийн ЗДТГ-ын 219 тоотод "BAGANUUR AWARDS-2017” оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа боллоо.Энэхүү  арга хэмжээ нь тухайн жилийн хамгийн шилдэг  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг шилгаруулдаг онцлогтой. Шалгаруулалтыг тухайн байгууллага, иргэдийн ажлын  ололт, амжилт, хүрсэн үр дүн, иргэд олон нийтээс авсан санал асуулгын дүнд үндэслэж  дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал,ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэдэг байна.

Багануур дүүргийн Шүүхийн тамгын газар 2017 оны ажлаараа "Иргэнд ээлтэй үйлчилгээ” үзүүлэгч байгууллага номинацид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нэр дэвшиж өрсөлдөн шалгарч батламж гардан авлаа.

Энэхүү үнэлгээ нь шүүхийн үйлчилгээнд өгч буй иргэдийн болон дүүрэг орон нутгийн төр захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууламжийн үнэлэмж боллоо.

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 220  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031