Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-01-2018, 06:11   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Орон нутгийн сэтгүүлчидтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа


Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газраас энэ сарын 08-ны өдөр орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтын үеэр Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах баг Шүүхэд хэвлэл, мэдээллийн чиглэлээр хэрэгжиж буй дүрэм журам болон 2017 оны шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Мөн 2018 онд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, иргэд олон нийтэд шүүхийн мэдээллийг түргэн шуурхай, бодитой хүргэхэд анхаарах асуудлаар хамтран ярилцаж, санал солилцлоо.

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 91  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031