Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-01-2018, 02:15   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Ховд аймгийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт

зохион байгууллаа


 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” 87 дугаар тогтоолоорУвс аймгийн Баруунтуруун сумаас 2018 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор 35 иргэний нэрс батлагдсан байдаг.Дээрх сумын иргэдэд 2018 оны 1дүгээр сарын 5-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас зориулсан уулзалт, сургалтыг байгууллаа. Тус сургалтаар шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга "Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч” сэдвээр тус сумаас сонгогдсон 20 гаруй иргэдийн төлөөлөгч нарт сургалт амжилттай зохион байгууллаа.




Нийтэлсэн zolboo   Үзсэн: 19  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031