Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-01-2018, 02:16   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Дорноговь аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас албан хаагчиддаа зориулан сургалт авах хүсэлт гаргасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Бээжин, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэ, мэдээллийн технологийн мэргэжилтэн А.Жаргалбаяр нар Дорноговь аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, мэргэжилтэнүүд болон Дорноговь аймгийн бүх сумдын хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтэнүүдийг хамруулан "Төрийн албан хаагчийн ёс зүй”, "Төрийн албанд баримтлах хууль, дүрмүүд”, "Төрийн үйлчилгээ”, "Шүүхийн нээлттэй, ил тод байдал”, "Шүүхийн үйлчилгээний шинэчлэл” сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын 2018 оны гадагшаа чиглэсэн сургалтын нээлт боллоо.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар нь 2017 онд гадагшаа чиглэсэн сургалтын төлөвлөгөө гарган шүүхийн тамгын газрын даргын тушаалаар баталж аймгийн төвийн сумын 6 багийн иргэд, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, харъяалан ажилладаг 10 сумдад "Шүүхийн нээлттэй, ил тод байдал”, "Шүүхэд нэхэмжлэл гаргах тухай”, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай” сэдвүүдээр гадагшаа чиглэсэн сургалтуудыг амжилттай зохион байгуулсан билээ.

Ингэхдээ шүүхийн тамгын газраас тухайн байгууллага, баг, сумдын удирдлагуудтай сургалт зохион байгуулах тухай харилцан ярилцсаны үндсэн дээр шүүхийн захиргааны ажилчид дээрхи сэдвүүдийн хүрээнд сургалтуудыг зохион байгуулдаг байсан бол 2018 оноос эхлэн Дорноговь аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд шүүхийн тамгын газраас дээрхи сэдвүүдийн хүрээнд мэдээлэл авах хүсэлтээ гаргадаг болсон байна.

Сургалтанд хамрагдсан төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд олон нийтийн шүүхийн тухай ойлголт, шүүхэд хэрхэн хандах тухай мэдлэг дээшилсэн бөгөөд дээрхи сэдвүүдийн хүрээнд илүү ихийг мэдэх сонирхолтой байгаа нь тус шүүхийн тамгын газрын 2017 онд зохион байгуулсан гадагшаа чиглэсэн сургалтуудын ач холбогдол, үр дүнг илэрхийлж байна.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 43  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031