Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-01-2018, 02:18   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна


"Хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалт” сэдэвт сургалтанд хамрагдлаа


Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2018 оны сургалтын төлөвлөгөөний дагуу шүүгч, ажилтнуудад 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр "Хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалт” сэдвээр Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир, ажлын албаны мэргэжилтэн Б.Алтай, хэвлэл мэдээллийн ёс зүйн хорооны гишүүн Д.Батчимэг нар сургалт явууллаа. Сургалтын төгсгөлд оролцогчид сонирхсон асуултандаа хариулт авч харилцан ярилцлаа.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 128  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031