Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-01-2018, 06:49   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өмнөговь аймгийн цогтцэций суманд нүүдэллэн ажиллаа


2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн нийтийн хуралд Тус шүүх нь Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газартай хамтран оролцон "Шүүхийн иргэдийн төлөөлөгч” сэдвээр шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн өргөдөл гаргах вэ” сэдвээр эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар мэдээлэл өгч, нүүдэллэн ажиллаа.


Тус өдөрлөгт оролцсон иргэд, хөдөлмөрчидийн санал сэтгэгдлийг сонсож, сонирхсон асуултад хариулан шүүхэд хандах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай гарын авлага, брошур, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлын талаарх хэвлэмэл хуудсуудыг иргэд хөдөлмөрчидөд тараан, хууль сурталчлах ажлыг зохион байгуулан иргэдэд хүрч ажилласан бөгөөд уг үйл ажиллагаанд иргэд тааламжтай хүлээн авч, цаашдын ажилд нь амжилт хүсч байлаа.




 

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн тамгын газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 284  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031