Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-01-2018, 06:51   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдэээлж байна

 

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дотоод болон гадагш чиглэсэн сургалтыг зохион байгуулах төлөвлөгөөг Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/02 дугаар тушаалаар баталсан.

 

Дээрх төлөвлөгөөний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Б.Бээжин, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах С.Шинэбаяр, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэ, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Чинбаяр, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Доржсүрэн нар ажиллалаа.

 

Уг сургалтаар Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Бээжин нь "Төрийн албаны тухай хууль” "Төрийн албан хаагчийн ёс зүй”, "Төрийн албанд баримтлах хууль, дүрмүүд”, "Төрийн үйлчилгээ”, "Шүүхийн үйлчилгээний шинэчлэл”, шүүхийн тамгын газраас шүүхийн үйлчилгээг сайжруулахад 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар,

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Чинбаяр "Шүүхийн нээлттэй, ил тод байдал”, Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэ, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Лхагвасүрэн нар "Иргэний хууль”, "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” "Шүүхэд нэхэмжлэл гаргах тухай”, "Нэхэмжлэлийн загвар” зэрэг сэдвээр

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах С.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Доржсүрэн нар "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай”, "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгыг авч ард иргэд болон тус сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг хамруулан зохион байгууллаа.

 

Мөн дээрх ажлын хүрээнд Хатанбулаг сумын сум хөгжүүлэх сангийн ажилтан, нийгмийн халамжийн мэргэжилтэн нарт эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон эвлэрүүлэн зуучлалд хэрхэн хандах талаар тайлбарлан өглөө.

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэ Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хариуцагч аймгийн төвөөс алслагдмал 280км зайд оршин суух иргэнийг сумын төвд дуудан ирүүлэн нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг зэргийг танилцуулсан зэрэг үр дүнтэй ажлыг зохион байгууллаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдэээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдэээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдэээлж байна


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 178  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031