Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-02-2018, 05:13   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


"Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа


Тус шүүхийн Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан сонсголгүй, хэлгүй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрх, боломжоор хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх, сурталчлах ажлын хүрээнд "Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Тус төрийн бус байгууллага нь 2011 онд байгуулагдсан, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны батламжтай, МУ-ын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц байгууллага бөгөөд 2017 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давхардсан тоогоор 13, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давхардсан тоогоор 3 удаа орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Иймд уг хэрэгцээ шаардлагыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхийн Тамгын газраас "Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-ын тэргүүн Л.Соёлмаа болон бусад төлөөллийг урьж, уулзалт зохион байгуулан 17/18 тоот "Хамтран ажиллах гэрээ”-г байгууллаа.

Уулзалтанд тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Д.Дарьсүрэн, Зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Эрдэнэсувд, ерөнхий нягтлан бодогч Ц.Дариймаа, "Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-ын тэргүүн Л.Соёлмаа, менежер Э.Болорчимэг, "Сонголгүйн боловсрол” төрийн бус байгууллагын тэргүүн А.Баасанжав нар оролцлоо.

Цаашид гэрээний хүрээнд хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх сургалт, уулзалт зохион байгуулах, сурталчилгаа явуулах, шүүхэд мэдүүлэх эрхийг нь хангахад чиглэсэн олон үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


 

 

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 282  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031