Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-02-2018, 03:59   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мэдээлж байна

 

"Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББ-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа


 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, "Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББ-тай хамтран ажиллахгэрээг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгууллаа.

"Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” ТББ нь Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны холбогдох зөвшөөрөлтэй, Улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага бөгөөд 2017онд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд холбогдсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд дохионы хэлний давхардсан тоогоор 124 хэлмэрч орчуулагч оролцуулж, нийт 283.7 цаг буюу 8.277.300 төгрөгийн үйлчилгээг үзүүлсэн байна.

Цаашид талууд гэрээний хүрээнд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллах,тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх, сургалт, уулзалт зохион байгуулах, сурталчилгаа явуулах, шүүхэд мэдүүлэх эрхийг нь хангахад чиглэсэн үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулж ажиллахаар ярилцаж, тохирлоо.

 




Нийтэлсэн zolboo   Үзсэн: 317  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Гуравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031