Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг тайлагнах, дүгнэх талаар сургалт зохион байгууллаа

 

Тус шүүхийн Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хавсралт "Сургалтын хөтөлбөр”-т тусгасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах референт Н.Энхцэцэгийг урьж Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан "Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүнэх журам”, Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-уудын талаар сургалтыг зохион байгууллаа.

 

 

 

Сургалтын дүнд төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах үе шат, гэрээний агуулга, түүнд нэмэлт оруулах, гэрээний биелэлтийг тайлагнах, дүгнэх талаар харилцан ярилцаж тодорхой ойлголтонд хүрсэн бөгөөд тус Шүүхийн тамгын газарт шинээр томилогдсон төрийн захиргааны албан хаагч нарт шаардлагатай мэдээллийг өгсөн, цагаа олсон чухал сургалт боллоо.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 301  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031