Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Хамтарсан зөвлөгөөнд оролцлоо

 

 

Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөл, тус аймгийн Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран " Хуулиа мөрдье ” хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл Зөрчлийн хэргийн тухай, Шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Чулуунчимэг Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны Шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллийг хийж, зөвлөгөөнд оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө. Хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтан дахь прокурорын хяналт, эрүүгийн шинэ хууль, зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилт цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахаар гаргалаа.

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 506  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031