Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-03-2018, 07:44   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД БАЯРЛАЛАА


Иргэн Х.Цэрэндорж миний бие 1952 онд Ховд аймгийн Дарви суманд төрж, өссөн. Би улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож, тэтгэврээ авч байгаадаа Ховд аймгийн шүүхийнхэнд баярлаж явдаг. Манай сумын архив 1991 онд зарим иргэдийн материал Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт шилжиж ирээгүй тул олон хүн улсад ажилласан байдлаа тогтоолгож чадаагүйгээс хохирч байсан. Ийм учраас миний бие сумынхаа 10 гаруй иргэдийн ажиллаж байсан байдлыг тогтоолгоход Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд материал бүрдүүлж өгөхөд нь хуулийн хүрээнд тусалж, олон удаа гэрчийн мэдүүлэг өгч, хууль ёсных нь эрхийг сэргээлгэсэн. Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууд ард иргэдийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох болон бусад хэрэг маргааныг шийдвэрлэхдээ иргэд олон нийтэд түргэн шуурхай ил тод үйлчилгээ үзүүлж байдагт талархаж явдаг.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 454  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930