Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна


ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан дагуу 2018.03.06-ны өдөр Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах М.Мянганбаяр "Захиргааны ерөнхий хууль, үзэл баримтлал” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар хууль, эрх зүйн хүрээнд сургалт явуулсанд талархал илэрхийлэв.

 

 

 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 408  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930