Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна


Сургалт зохион байгуулагдлаа


Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2018 оны дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн тамгын газрын даргын урилгаар Өвөрхангай аймаг дахь Тагнуулын хэлтсийн ахлах ажилтан дэд хурандаа Ш.Энхболд, инженер дэслэгч Ч.Ууганбаяр нар Төрийн болон албаны нууцын тухай хууль, холбогдох журам, мэдээллийн аюулгүй байдал сэдвүүдээр 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сургалт явууллаа. Сургалтад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

 

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 505  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930