Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-03-2018, 08:20   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс мэдээлж байна


Харъяа сумдын Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулав


Улсын Их хурлын тогтоолоор 2012 онд Шүүхийн тухай багц хууль шинэчлэгдэн батлагдаж, шүүхийн шинэтгэлийг эрчимтэй хийж эхэлсэн билээ. Энэхүү шинэтгэлийн хүрээнд батлагдсан нэг том хууль бол Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль юм.

Уг хуулийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг жил болгон баталдаг бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаар тогтоолоор тус шүүхэд харьяа сумдын иргэдээс 2018 онд шүүх хуралдаанд оролцуулах "Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр” 127 иргэд (Баян-овоо 40, Цогтцэций 50, Манлай 30, Ханбогд 10) оролцуулахаар баталсан.

Дээрх сонгогдсон Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн баталсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу иргэдийн төлөөлөгчийн сургалтыг зохион байгуулахаар харьяа сумдуудыг 2 хэсэгт хуваан томилтоор нүүдэллэж ажиллалаа.

Эхний ээлжинд томилолтоор Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас сонгогдсон 40 иргэдийн төлөөлөгч, Цогтцэций сумаас сонгогдсон 50 иргэдийн төлөөлөгч нарт 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохийн ач холбогдол, Зөрчлийн тухай хууль сэдвээр шүүгч С.Өлзий-Отгон, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн өргөдөл гаргах вэ” сэдвээр эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар сургалт хийлээ.

Мөн энэхүү сургалтын үед сумын иргэд идэвхтэй оролцож мэдээ мэдээлэл авсан бөгөөд иргэдээс нийт 10 нэхэмжлэл, 4 хүсэлт хүлээн авч иргэдийн сонирхсон асуултанд мэдээлэл өгсөн ба шүүхэд хандах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай гарын авлага, брошур, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлын талаарх хэвлэмэл хуудсуудыг иргэд хөдөлмөрчидөд тараан өглөө.

Түүнчлэн тус сумдуудын Засаг даргын тамгын газарт байрлах шүүхийн мэдээ мэдээллийн самбарыг шинэчлэн иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулж ажиллалаа.

 

 






Нийтэлсэн zolboo   Үзсэн: 266  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031