Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-04-2018, 11:17   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН СУРГАЛТЫН БАГ ИХ-УУЛ СУМАНД АЖИЛЛАЛАА


Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс сургалтын баг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж болон тухайн сумын иргэдэд сургалт хийлээ. Сургалтаар "Хүрээлэн байгаа орчны эсрэг”, "Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг”, "Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг”, "Өмчийн эсрэг” гэмт хэргийн тухай хуулиудыг сурталчлав.

Мөн тус шүүхийн 2017 оны Хэргийн хөдөлгөөний тайлан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны тайланг танилцуулсан юм. Иргэдийн саналыг авч, ажилласан жил тооцуулах, малчнаар ажилласан хугацааг тогтоолгох зэрэг асуудлаар зөвлөгөө мэдээлэл мөн өглөө.

Сургалт зохион байгуулах хүсэлтийг Завхан аймгийн Их-Уул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И.Энхтүвшин Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд тавьсан юм.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

 

 

Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 69  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30