Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

"ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БОДИТ БИЕЛЭЛТ, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ХАМТАРСАН УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хамтарсан уулзалт-ярилцлагыг Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газраас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.10 "Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих” гэсэн шүүгчийн бүрэн эрхийн хүрээнд зохион байгууллаа.

Шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгч, шүүхийн байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүн, шүүхэд итгэх ард иргэдийн итгэлийг тодорхойлоход шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр гүйцэтгэгчийн чиг үүрэг шууд хамааралтай.

Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан шүүхийн тамгын газрын 2018 үйл ажиллагааны төлөвлөгөөний онцлох ажил үйлчилгээнд энэхүү арга хэмжээ тусгагдсан болно.

Энэхүү хамтарсан уулзалт ярилцлагад:

  • Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч шүүгч Я.Туул
  • Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл
  • Дархан-Уул аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул
  • Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Мөнхбат
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хошууч Ц.Сандагдорж
  • Хорих 435 дугаар хаалттай хорих ангийн дарга, Дэд хурандаа Г.Өлзийбат
  • Дархан-Уул аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, аймгийн прокурорын газрын прокурорууд, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нар оролцов.

Уулзалт ярилцлага дараах хөтөлбөрийн хүрээнд зохион байгууллагдлаа:

  • Уулзалт ярилцлагыг нээж Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр мэдээлэл хийх/10мин/
  • Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч шүүгч Я.Туул "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт, гүйцэтгэх хуудасны талаарх мэдээлэл” 10 мин
  • Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл мэдээлэл хийх /10 мин/
  • Дархан-Уул аймгийн Прокурорын газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ц.Отгонсүх "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд прокуророос хяналт тавьж байгаа талаарх мэдээлэл”
  • Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Базарсад "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл”
  • Санал хүсэлт
  • Санал дүгнэлт нэгтгэх
  • 435 дугаар хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа Д.Өлзийбат "Товч мэдээлэл” өгөх
  • 435 дугаар ангийн хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцах

Уулзалт ярилцлагын үеэр шүүгч нараас анхан болон давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн зарим тодорхой шийдвэрүүд ямар үндэслэл, шалтгаанаар бодитой биелэгдэхгүй байгаа талаар шийдвэр гүйцэтгэгч нараас асууж тодруулах,шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, бодитой биелүүлэхэд чиглэгдсэн зарим шинэлэг зохицуулалтын талаар шийдвэр гүйцэтгэгч нартай санал солилцлоо.

Тус уулзалтаар шүүгч, шийдвэр гүйцэтгэгч нарын уулзалтыг жилд 2 удаа зохион байгуулах, тамгын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээллийг улирал тутам гаргаж, шүүгчдэд танилцуулж байхаар тогтож, уулзалт үр дүнтэй болж өндөрлөлөө.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 194  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31