Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-04-2018, 06:11   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Сургалт зохион байгуулав


Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нь 2018 онд дотооддоо явуулах сургалтын төлөвлөгөөний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн захиргааны ажилтнуудад "Ёс зүй ба харилцаа хандлага” сэдвээр сургалт зохион байгуулав.

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийнсургалт хариуцсан ахлах референт П.Баярцэцэг удирдан явууллаа.

 

Уг сургалтаар Төрийн захиргааны албан хаагчийн болон Шүүхийн ажилтны ёс зүйн дүрмүүд, Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагын нийтлэг журам болон Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны ажиллах журам сэдвүүдээр тус тус хичээл зааж, тэдний сонирхсон асуултанд хариулж, харилцан санал солилцлоо.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


 

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн, Олон нийттэй харилцах мэргэжилтэн


 

 

 

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 64  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30