Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-04-2018, 08:22   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дотоод болон гадагш чиглэсэн сургалтыг зохион байгуулах төлөвлөгөөг Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/02 дугаар тушаалаар баталсан.


 

Дээрх төлөвлөгөөний дагуу2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Б.Бээжин, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах С.Шинэбаяр,Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхийшүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэ,мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Жаргалбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Доржсүрэн нар Шүүхийн нээлттэй, ил тод байдал”, "Зөрчлийн тухай хууль”, "Шүүхэд нэхэмжлэл гаргах эрх”, "Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээллийг хийж ажиллалаа.

 

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 61  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30