Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-04-2018, 08:24   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын "Ажилчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх” зорилгоор баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу энэ сарын 13-ны өдөр дотоод сургалтыг зохион байгууллаа.


Уг сургалтыг ЗБХМ Э.Энэрэл удирдан "Иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвийн хүрээнд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдав.


Сургалтаар "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хууль, иргэдийн төлөөлөгчийн ойлголт, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр хэрхэн сонгогдох тухай, шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн эдлэх эрх, үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 59  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30