Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Орхон аймгийн Шүүхийн Залуучуудын холбоо "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбооны хамтын ажиллагааны хvрээнд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 2018 оны 04 сарын 13-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний үйлдвэрийн байранд зохион байгууллаа.


Нээлттэй хаалганы өдөрлөгөөр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад шүүхийн мэдээлэл лавлагааны үйл ажиллагаа, нэхэмжлэл, гомдол хэрхэн гаргах, шүүхийн эвлэрүүлэн зуучлал, Иргэдийн төлөөлөгчийн талаар иргэдтэй уулзалт хийж, сонирхсон асуултанд хариулж, нийт 48 иргэнд шаардлагатай мэдээллийг хүргэж ажиллав.


Уг өдөрлөгийн дараа Шүүхийн Залуучуудын холбооны гишүүд "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Авто тээврийн байгууллага, Ил уурхайн үйл ажиллагаа үзэж ТЭСЭЛГЭЭ-тэй танилцаж үйлдвэрийн талаар тодорхой мэдээлэлтэй боллоо.




Нийтэлсэн zolboo   Үзсэн: 145  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31