Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-04-2018, 01:41   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Цагаан-Үүр суманд нүүдэллэн ажиллалаа


Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, нээлттэй ил тод байдлыг хангах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгчийн туслах Б.Оюунчимэг, Т.Батхишиг, эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүх, жолооч П.Батнасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 07-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд нүүдэллэн ажиллалаа.
Ажиллах хугацаанд сумын иргэдэд болон Засаг даргын Тамгын газрын ажилтнууд зэрэг 150 гаруй хүнд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар мэдээлэл хийж тэдний сонирхсон асуултад хариулт өгч ажилласан бөгөөд иргэдээс 42 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлалын 10 гаруй өргөдөл хүлээн авч ажиллалаа.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар


 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 402  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930