Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-04-2018, 10:20   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

НУУЦЫН ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

     Шүүхийн тамгын газрын 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Тагнуулын ерөнхий газрын Төрийн нууцийн хэлтэстэй хамтран 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр сургалт зохион байгуулав. 

     Тус сургалтыг Тагнуулын ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсийнмэргэжилтэн а/д Н.Мөнхзориг явуулсан бөгөөд "Төрийн болон албаны нууцын тухай хуулийн ойлголт, эрх зүйн үндэс” сэдвээр Төрийн болон албаны нууц хариуцсан албан тушаалтан, иргэний эрх, үүрэг, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага, Төрийн болон албаны нууцын албан хэрэг хөтлөлт, нууцад хамаарах баримт бичгийг бүртгэх, шилжүүлэх, илгээх, олшруулах, устгах, Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлах, ил болгох, төрийн болон албаны нууцтай танилцах, төрийн болон албаны нууцыг хамгаалах техник, криптографийн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 312  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031