Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2018, 02:27   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна


СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА


Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас 2018 оны Сургалтын төлөвлөгөөний дагуу дотоодын сургалтыг 2018 оны 04дүгээр сарын30-ны өдөр Замын-Үүд сумын Татварын тасгын Улсын байцаагч П.Хажидмааг урин ирүүлж "Хувь хүний орлогын албан татвар” сэдвээр шүүгч, ажилтнуудынхаа дунд сургалт зохион байгуулав. Уг сургалтаар нэмэлт өөрчлөлт орсон Татварын тухай хуулиудын заалтыг нарийвчлан харьцуулж үр дүн, ач холбогдлыг тайлбарласан ба тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сонирхсон асуултандаа хариулт авлаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 303  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031